Хойшдын 15 жилд Хятад улс арга хэмжээ авч био, сансар зэрэг салбар дах дээд техникийг түргэн хөгжүүлэх болно гэж Хятадын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Лү Юншан 10-ны өдөр Бээжинд хэлсэн байна.
Тэрээр Бээжинд болсон Хятадын шинжлэх ухаан техникийн их хурал дээр танилцуулж хэлэхдээ, өнөө Хятад улсын дээд техникийн шинийг санаачлан бүтээх хүчин хүрэлцэхгүй байж, голцуу гадаадаас техник оруулахад түшиж байна. Хойшид Хятад улс стратегийн чухал утга агуулгатай дээд техникт олон улсын монопольчлохыг эвдэж, улс орны аюулгүй байдлыг батлана. Хятадын засгийн газрын тогтоосон шинжлэх ухаан техникийг хөгжүүлэх тунд урт хугацааны төлөвлөгөөний дагуу Хятад улс мэдээллийн техникийг ихээр хөгжүүлж, био, материал зэрэг дээд техникийн салбард олон улсын өрсөлдөх хүчин бүхүй шинэ нэмэгдлийн цэгийг буй болгох бөгөөд улс орны аюулгүй байдалд холбогдох сансар, лазер зэрэг салбард техникийн шинийг санаачлан бүтээх хүчнийг түргэн нэмэгдүүлнэ гэжээ. \Урьхан орчуулж, Пэрлаймаа хянав.\
|