• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-11 11:55:53    
Жуулчлалын үйлсийг улс ардын аж ахуйн чухал аж үйлдвэр болгоно

Рэн Мин Ри Бао Сонин

    Хятад улс жуулчлалын ажил төрлийг улс ардын аж ахуйн чухал аж үйлдвэр болгоно гэж Хятадын ерөнхий сайдын орлогч У И 10-ны өдөр Бээжинд хэлсэн байна.

    Тэрээр мөн өдөр болсон Хятадын аялал жуулчлалын ажлын хурал дээр ингэж хэлсэн юм. Тэрээр танилцуулж хэлэхдээ, Хятад улс өнөө аялал жуулчлалын эх баялаг ихтэй том орон байсанаасаа дэлхийн аялал жуулчлалын том орон болох түүхэт шилжилтийг биелүүлсэн байна. Хойшид Хятад улс дотоодын аялал жуулчлалын зах зээлийг үргэлжлэн түргэн хөгжүүлж, ард иргдийн жуулчлалын хэрэглээнд тохирох жуулчлалын бүтээгдхүүнийг гаргах болно. Үүний зэрэгцээ хөдөө аж ахуйтай танилцан жуулчлах туршилтын газрын байгуулалтыг ахиулж, аялал жуулчлалыг хөгжүүлэхээр дамжин тариачдын орлогыг нэмэгдүүлэх болно. Үүнээс гадна, аялал жуулчлалын аюулгүйн батлага болон гэнэтийн хэргийг зохицуулах тогтолцоог тогтоож, аюулгүйгээр аялан жуулчлахыг эрчимжүүлэх болно гэжээ.

    Бүртгэлээс үзвэл, өнгөрсөн жил Хятадын хот хөдөөгийн оршин суугчдийн аялан жуулчилсан хэмжээ 90 хувьд хүрч, гадаадад жуулчилсан хүн давхардсан тоогоор 31 саяд хүрсэн байна. Бүх жилийн аялал жуулчлалын нийт орлого 760 тэрбум юуаниас давжээ. Төлөвлөгөөний дагуу, 2010 он гэхэд Хятадын аялал жуулчлалын нийт орлого 1 триллион 200 тэрбум юуаньд хүрэх юм байна. \Урьхан орчуулж, Пэрлаймаа хянав.\