Хятадын Гаалын ерөнхий газрын дарга Мү Шиншэн 10-ны өдөр Бээжинд хэлэхдээ: хил дамнасан төрөл бүрийн хууль зөрчсөн хэргийг хятадын Гааль ноднин 9600 гаруйг илрүүлж 10 шахам тэрбум юанийн орлого оруулсан байна гэжээ.
Мү Шиншэн Бээжинд хуралдсан Хятадын Гаалын хурал дээр энэ мэдээг мэдээлсэн байна. Тэрээр танилцуулж хэлэхдээ: ноднин жил Хятадын гааль нууцаар хил давуулах гэмт хэрэгт цохилт өгөх ажиллагаанууд өрнүүлж, нэг бүлэг гэмт хэрэгтэнүүдийг хуулийн дагуу шийтгэж, хулгайгаархэвлүүлсэн диск, мансууруулах бодис зэргийг шалган илрүүлэх талаар тодорхой амжилт олсон гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав.\
|