• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-12 20:28:01    
Монголын улс төрийн байдал тогтвортой байхыг Хятадын тал хүсч байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Күн Чуань Монгол улсын улс төрийн байдалд өөрчлөлт гарсантай холбогдуулан 12-ын өдөр сурвалжлагчийн сонирхсон асуултанд хариулахдаа, эдгээр өөрчлөлт нь Монгол улсын дотоод хэрэг юм. Монгол улсын улс төрийн байдал тогтвортой байхыг Хятадын тал хүсч байна гэжээ.

     Тэр хэлэхдээ, Монгол улс бол Хятадын найрсаг сайн хөрш юм. Монголын дотоодод ялангуяа улс төрийн байдалд нь гарсан зарим өөрчлөлтөд Хятадын тал анхаарлаа хандуулж байна гэлээ. Монголын улс төрийн байдалд өөрчлалт гарсан нь юуны өмнө тэдний дотоод асуудал болно. Монгол улс улс төрийн тогтвортой байдлаа хэвээр хадгалж, эдийн засгаа хөгжүүлэхээр хүчин чармайлт гаргаж, Хятад Монголын хамтын ажиллагаа сайн сайхан, тогтвортой байдалд байнга шинэ ахиц хөгжилтэй болохыг Хятадын тал хүсч байна гэж тэр тэмдэглэжээ. /О.Дарамбазар орчуулж Номин хянав/