Хятад улс арга хэмжээ авч байгаад, соёлын тогтолцооны өөрчлөлтөө гүнзгийрүүлэн, ард иргэдийн өдөр ирэх тусмаа нэмэгдэж байгаа оюуны хэрэгцээ шаардлагыг хангаж, бүх нийтийн соёлын боловсрол түвшнийг дээшлүүлэх гэж байна.
ХКН-ын Төв Хороо, Төрийн Зөвлөл саяхан соёлын тогтолцооны өөрчлөлтийн асуудлаар удирдамжийн чанартай баримт бичиг нийтэлж, Хятад улс нийтийн өмчөөр гол болгосон, олон төрлийн өмчийн тогтолцоо хамтаар хөгжсөн соёлын байгуулалтын байдал тогтоож, үндэстний соёлоор гол болгон, гадаадын шилдэг соёлыг шингээн авч, Хятадын үндэстнүүдийн соёлын дэлхий нийтийн чиглэлээр нээлттэй хөгжихөд тус дөхөм үзүүлнэ гэж тэмдэглэжээ. /О.Дарамбазар орчуулж Номин хянав/
|