Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Күн Чуань 12-ын өдөр Бээжинд хэлэхдээ, Ираны цөмийн судалгаагаа сэргээсэн асуудлыг хэлэлцээгээр зохицуулахыг Хятадын тал холбогдох талуудад хүсч байна гэжээ.
Тэвчээртэй байж, хэлэлцээгээр уг асуудлыг зохицуулахыг Хятад улс холбогдох талуудад хүсч байна. Ингэх нь талуудын ашиг сонирхолд нийцэх юм гэж тэр тэмдэглэжээ. /О.Дарамбазар орчуулж Номин хянав/
|