Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Күн Чуань 12-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Энэтхэгтэй нефть зэрэг эрчим хүчний салбарт эрх тэгш, харилцан ашигтай найрсаг хамтын ажиллагаа өрнүүлж, хамтын хөгжил цэцэглэлэд хүрэхийг Хятадын тал хүсч байна гэжээ.
Энэтхэгийн Нефть болон Байгалийн Хийн Яамны сайд Мани Шанкар Аияр тэргүүтэй Энэтхэгийн Засгийн газрын албаны хүмүүс болон нефтийн компанийн удирдах хүмүүсээс бүрдсэн төлөөлөгчид Хятадад 3 хоногийн айлчлал хийхээр 10-ны өдөр Бээжинд хүрэлцэн ирсэн юм. /Ч.Гантөмөр орчуулж, О.Дарамбазар хянав/
|