Хятадын Гадаад харилцааны хэвлэлийн төлөөлөгч Күн Чуань 12-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Япон болон Америк бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд ашигтай ажил илүүхэн хийхийг Хятадын тал хүсч байна гэжээ.
Күн чуань хэлэхдээ, Япон болон Америкийн хоорондын цэрэг дайны хамтын ажиллагаа юм уу холбоотны харилцаа бол хоёр талаараа оролцож тохируулсан зүйл болох юм. үүнийг хоёр талын хүрээ хэвчээнд хатуу хязгаарлах ёстой, ялангуяа бүс нутгийн аюулгүй болон тогтвортой байдалд ээдрээн будлиантай хүчин зүйл бий болгохоос зайласхийх хэрэгтэй гэжээ. \Ч.Гантөмөр орчуулж Номин хянав\
|