• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-12 10:50:15    
Оюуны өмчийн эрхийг хамгаалж байна

Синьхуа Агентлэг

    Хятадын хурал үзэсгэлэнгийн ажил төрөл эрхэлж байгаа мянга шахам байгууллагын хамтаар гарын үсэг зурсан оюуны өмчийн эрхийг хамгаалах тунхагыг 11-ны өдөр Хятадын өмнөд нутгийн Гуанжөү хотод нийтэлсэн байна. Тунхагт тэмдэглэхдээ, Хятадын хурал үзэсгэлэнгийн ажил төрөл эрхэлж байгаа байгуулагууд өөрийн зохион ажиллуулах үзэсгэлэнд зохиол хулгайлсан, хулгайлан хэвлүүлсэн бүтээл зэрэг оюуны өмчид халдсан ажиллагааг эрс хориглох болно гэжээ.

    Энэхүү тунхагыг одоо болж байгаа Хятадын олон улсын хурал үзэсгэлэнгийн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалт дээр нийтэлсэн юм. Энэ чуулга уулзалтын хугацаанд, Хятадын олон улсын худалдаанд тус дөхөм үзүүлэх нийгэмлэг мөн төв байр нь Америкт байгаа Олон улсын үзэсгэлэнгийн удирдлагын нийгэмлэгтэй " Хятад Америкийн хурал үзэсгэлэнгийн ажил төрлийнхний оюуны өмчийн эрхийг хамгаалах хамтын мэдэгдэл"-д гарын үсэг зурсан байна.

    Хурал үзэсгэлэнгийн ажил төрлийн дунд оюуны өмчийн эрхийг хамгаалах ажил өрнүүлэх нь Хятадын хурал үзэсгэлэнгийн ажил төрлийн эрүүл саруул түргэн хөгжлийг батлах сонголт мөн гэж тус салбарын хүмүүс тэмдэглэсэн байна. \Пэрлаймаа орчуулж, Цэцэн хянав\