Хятадын ажлын ослын даатгалын дүрмийн хамрах хүрээг өргөтгөж, төсвийн байгууллага жич төрийн бус байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийг ажлын ослын даатгалын хүрээнд хамруулна гэж Хятадын Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яамны 11-ны өдөр нийтэлсэн мэдээнд тэмдэглэсэн байна.
Холбогдох талын танилцуулсаныг үзвэл, Хятадын одоо хэрэгжүүлж байгаа ажлын ослоор эндэж, бэртэж гэмтсэн хүнд даатгал олгох дүрэм нь голцуу үйлдвэр аж ахуйн нэгжид ажиллаж байгаа ажилтан ажилчдыг хамарч байгаа юм байна. Төсвийн байгууллагад ажиллаж байгаа их олон ажилтан ажилчид ажлын ослоор эндэж , бэртэж гэмтсэн тохиолдолд тогтолцооны бодлого болон хөрөнгө мөнгний шалтгаанаас болж, үр ашигтай баталгаа олж чадахгүй байна. Дээр дурдсан даатгалын дүрмийг хэрэгжүүлсэнээр төсвийн байгууллагад ажиллаж байгаа ажилтан ажилчид ажлын ослоор эндэж, бэртэж гэмтсэн үед даатгалын баталгаатай болох юм байна. \Пэрлаймаа орчуулж, Цэцэн аянав\
|