2005 оны эцсийн байдлаар, Бээжин хотын мод тарин ургамалжуулах хэмжээ 50%-аас давж, 2008 оны Бээжингийн Олимпийн цэцэрлэгжүүлэх зорилтийг 3 жилийн өмнө биелүүлсэн байна.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, "Ногоон Олимп" –ийн бүрэлдэхүүн хэсэг болгож, Бээжингийнхэн дэлхий дахинд хандан 2008 оны мод тарин ургамалжуулах хэмжээг 50%-д хүргэнэ гэж амалсан болно. 2005 оны эцсийн байдлаар, Бээжин хотын мод тарин ургамалжуулсан нийт талбай сая гаруй га-д хүрч, хотын хүн нэгбүрд оногдох зүлгийн дундаж талбай нь 46 ам метрт хүрсэн байна. Одоо Бээжин хотын экологийн орчин ахуй тодорхой хэмжээгээр сайжирсан байна.
Ойлгож мэдсэнээр, хойшдын 5 жилд, Бээжин хот нь "Ногоон Олимпи эрхлэж, Экологийн хот байгуулах" хөгжлийн ерөнхий стратегийн дагуу, хотын экологийн орчин ахуйгаа үргэлжлэн сайжруулах юм байна. \Буян орчуулж, Пэрлаймаа хянав.\
|