Хятадын ТӨЗР-ны дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн нь нодни 25 тэрбум юаньд хүрч, эдийн засаг нь таван жил дараалан 12% гаруйгаар өсөн нэмэгдсэн байна.
Сүүлийн таван жилд Хятадын төв засгийн газар болон бусад муж хотын дорбитой дэмжлэгтэйгээр, Түвдийн эдийн засаг үргэлжлэн түргэн эрүүлээр хөгжсөн юм байна. 5 жилийн турш, Түвдийн нийгмийн тогтмол хөрөнгийн хөрөнгө оруулалт 69 тэрбум орчим юаньд хүрч, түүний дотор улсаас оруулсан хөрөнгө нь 50 тэрбум юанаас давсан юм байна.
Өнөө Түвдийн төмөр зам, онгоцны буудал, усан цахилгаан станц зэрэг чухал чухал төсөл урагштай хэрэгжиж, эдийн засгийн хөгжлийг хүлээсэлж байсан дэд бүтэцийн байгуулалт хоцрогдонгуй асуудал намжин зохицуулагдаж байна. Түвдийн гол үйлдвэрлэл нь хөдөө аж ахуй байсанаасаа гуравдугаар үйлдвэрлэлд шилжиж, тариачин малчдын орлого ил тод нэмэгдэж байна. \Пэрлаймаа орчуулж, Цэцэн хянав\
|