2005 онд, Хятад улсын завто замын осолоор нас барсан хүний тоо 98 мянга гаруйд хүрэв, энэ бол сүүлийн 5 жилд Хятад улсын авто замын осолоор нас барсан хүний тоо анх удаагаа 100 мянганаас буурч байгаа болно.
Энэ тоо баримтыг Хятадын нийгмийг аюулаас хамгаалах яам 12-ны өдөр нийтэлсэн байна. Танилцуулсанаас үзвэл, ноднин жил Хятадын моторт унааны тоо адил хугацааныхаас 20%-аар нэмэгдсэн боловч авто замын осол гарсан тоо, нас барсан хүний тоо буурсан байна.
Одоох байдлаар, машин тэрэг жолоодож байгаа хүний замын дүрэм зөрчиж байгаа нь осол гарах б гол шалтгаан болж байна. Иймээс ноднин жил Хятадын цагдаагийн байгууллага нь машины хурд хэтрүүлэх, автобуст суух зорчигчдын тоог хэтрүүлэх зэрэг замын дүрэм зөрчисөн ажиллагаанд цэгцлэлт хийсэнээр авто замын зөрчил 10 хувиар буурч, замын осол их гарч байсаныг үр ашигтай тогтоон бариж чадсан байна. \Буян орчуулж, Пэрлаймаа хянав.\
|