Хятад улс шинжлэх ухаан техникийн хөгжлийн чиглэл болон гол талд зохицуулалт хийж, хойшид хөдөө аж ахуй болон нийгмийн хөгжлийн салбар дах шинжлэх ухаан техникийн нээн хөгжүүлэх ажлаа цаашид эрчимжүүлэх болно гэж Хятадын Шинжлэх ухаан техникийн сайд Шю Гуаньхуа 12-ны өдөр Бээжинд болсон шинжлэх ухаан техникийн хурал дээр хэлсэн байна.
Тэрээр танилцуулж хэлэхдээ, Хятад улс хойшид хөдөө аж ахуй болон нийгмийн хөгжлийн салбар дах шинжлэх ухааны судалгааны хөрөнгө оруулалтаа ихээр нэмэгдүүлэх болно. Үүнээс гадна Хятад улс мөн эрчим хүч, байгаль орчин зэрэг чухал чухал салбарын судалгаагаа эрчимжүүлэх болно гэжээ.
Хятад улс шинжлэх ухаан техникийн тогтвортой хөгжлийн чадлаа нэмэгдүүлэхийн төлөө тулгуур судалгаа болон тэргүүний техникийн салбарт нэн их ахиц хийхээр чармайх болно гэж тэрээр мөн хэллээ. \Цэцэн орчуулж, Пэрлаймаа хянав\
|