2005 онд Хятадын гуанз рестораны ажил төрлийн жижиглэнгийн худалдааны хэмжээ нь 880 тэрбум юаньд хүрч, 2004 оны мөн үеийнхээс 16.8 хувиар нэмэгджээ. Энэ нь Хятадын гуанз рестораны ажил төрөл 15 жил дараалан 2 оронт тоогоор түргэн өсөн нэмэгдсэн үзүүлэлт болсон юм.
Худалдааны Яамны төсөөлж байгаагаар, энэ онд Хятадын гуанз рестораны ажил төрөл нь хөгжлийн хурдаа хэвээр хадгалж, 1 триллион юаньд хүрэх боломжтой юм байна. /Рэнчинсоо орчуулж, О.Дарамбазар хянав/
|