Хятад улс 1979 оноос Олон улсын олон талын болон хоёр талын буцалтгүй тусламж авч эхэлснээс хойш олон талын болон хоёр талын нийт 5 тэрбум 800 сая ам.долларын тусламж хүртсэн байна. Энэ тусламж нь Хятадын эдийн засаг нийгмийн хөгжилд наашитай үр нөлөө үзүүлсэн юм байна.
12-ны өдөр Бээжин хотноо Хятад улсад олон талын болон хоёр талын тусламж үзүүлэх асуудлыг зохицуулах талуудын 6-р хурал болсон байна. Хятадад үргэлжлэн тусламж үзүүлэхэд бэлэн байна гэж хуралд оролцсон гол гол орнууд болон олон улсын холбогдох байгууллага илэрхийлсэн байна. НҮБ-ын Хүүхэдийн сангийн холбогдох хариуцалгатан Антони Ходгес хэлэхдээ, ирэх таван жилд Хүүхэдийн сангийн Хятадад үзүүлэх тусламж 100 сая ам.доллараас давах болно гэжэ. Хятадын эрчим хүч хэмнэх талын ажилд тусламж үзүүлэхээр төлөвлөж байна гэж Германаас Хятадад суугаа элчин сайдын яамны холбогдох албаны хүн мэдэгдсэн байна.
Энэ мэдээний дэлгэрэнгүй агуулгыг цаг үеийн мэдээлэлээр хүлээн авч сонсон уу. \Цэцэн орчуулж, Пэрлаймаа хянав\
|