Хятадын даатгалын хяналт удирдлагын үндэсний хорооны дарга Ү Динфү 13-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улс хөдөө аж ахуйн даатгалыг тогтвортой хөгжүүлж, хөдөө тосгоны бүтээн байгуулалт болон тариачдын үйлдвэрлэл амьдралд цаашид үйлчилгээ хангах болно гэжээ.
Ү Динфү 13-ны өдөр болсон Хятадын даатгалын ажлын хурал дээр хэлэхдээ, ноднин Хятадын хөдөө аж ахуйн даатгалын орлого 700 сая юанаас давж, 2004 оныхоос 84% нэмэгдэж, төлсөн мөнгний хэмжээ нь мөн үеийнхээс 94% нэмэгдсэн байна. Хөдөө аж ахуйн даатгал нь тариачдын амьжиргааны үндсэн түвшнийг дээшлүүлэх, гамшигийн дараах дахин үйлдвэрлэх хүчнээ сэргээх болон хөдөө аж ахуйн гамшигаас сэргийлэн, гамшигийг багасгах талаар үүрэг гүйцэтгэж байна гэжээ
Хятад улс бол хөдөө аж ахуйн том орон, гэвч хөдөө аж ахуй их эрсдэлтэй байдаг зэрэг хүчин зүйлээс болж, урт хугацааны турш, Хятадын хөдөө аж ахуйн даатгалын хөгжил удаан байсаар байна. Ийм байдалд Хятадын засгийн газар хоёр жилийн өмнөөс хэсэг районд бодлогын чанартайгаар хөдөө аж ахуйн даатгалын туршилтын ажил хийсэн юм байна. \Пэрлаймаа орчуулж, Цэцэн хянав\
|