Бээжинд ажиллаж байгаа гадаадын 15 мэргэжилтэн саяхан 2005 оны Бээжингийн "Цагаан хэрэм найрамдлын шагнал" хүртсэн байна.
Энэ 15 мэргэжилтэн бол Америк, Англи, Канад зэрэг найман орноос ирсэн бөгөөд тэд Бээжинд орчин үеийн аж үйлдвэр, цахилгаан холбоо, боловсрол, хүрээлэн байгаа орчины хамгаалалт зэрэг салбарт ажиллаж байгаа юм.
2005 оны жилийн сүүлчийн байдлаар, Бээжинд суурин сууж байгаа гадаадын иргэн 65 мянгад хүрч байна. Бээжингийн олон улсын том хотын статус нь гадаадын зүтгэлтэдийн Бээжинд ажил үйлс хөгжүүлэхэд нөхцөл боломж хангасан байна гэж Бээжин хотын захиргааны албаны хүн үзсэн байна.
Бээжин хотын байгуулалтын үйлст гармагай хүчин зүтгэл гаргасан гадаадын мэргэжилтнийг хөхүүлэн сайшаахын төлөө Бээжин хотын засгийн газар 1999 онд "Цагаан хэрэм найрамдлын шагнал" гаргасан юм. Одоогоор гадаадын 93 мэргэжилтэн уг шагналыг хүртээд байна. / Урангоо орчуулж, Буян хянав/
|