• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-14 16:02:28    
Оюуны өмчийн эрхийг хамгаалах ажил ахив

Синьхуа Агентлэг

     2005 онд, Хятадын оюуны өмчийн эрхийг хамгаалах механизим үүргээ гүйцэтгэн, Хятадын оюуны өмчийн эрхийг хамгаалах ажил ахицтай болсон байна.

     Сурвалжлагч 13-ны өдөр Хятадын худалдааны яамаас ойлгогсоноор, өнгөрсөн оны 10-р сарын эцэс гэхэд, Хятадын засаг захиргааны салбаруудын шалгаж илрүүлсэн барааны шошгоны эрхтэй халдсан хэргийн нийт тоо 55 мянга гаруйд хүрч, хуулиас зөрчсөн дуу дүр бичлэгийн бүтээгдэхүүнийг илрүүлэн хураасан нийт хэмжээ 200 сая гаруй байгаа бөгөөд Хятадын цагдаагийн багууллага 2600 гаруй оюуны өмчийн эрхтэй халдсан гэмт хэргийг илрүүлж шийтгэсэн байна.

     Хятадын төрийн зөвлөлийн 12 байгууллага нэгжээр бүрдсэн оюуны өмчийн эрхийг хамгаалах үндэсний ажлын хэсэг байгуулж, оюуны өмчийн эрхийг хамгаалах ажлыг нэгдэлтэй судалж тохируулсан юм байна. Хятадын засгйин газрын холбогдох байгууллага нэгж нь бас гадаадын худалдаачдын хөрөнгө оруулсан аж ахуйн нэгж, Хятадад суугаа гадаад улсын элчин сайдын яам болон бусад улс орны засгийн газар, олон улсын байгууллагатай харилцах механизм тогтоож, гадаадын дурдсан асуудал хэргийг шийдсэн байна. Бас Хятад Америк, Хятад Европ, Хятад Япон хоорондын оюуны өмчийн эрхийг хамгаалах ажлын талаар тогтсон хугацаатай зөвшилцөх механизм тогтоосон байна. /Хүчит орчуулж, Буян хянав./