Азийн хамгийн том салхны хучээр цахилгаан гаргах цогцолбор Хятадын зүүн нутгийн тэнгисийн эргийн Чин Дао хотно байгуулагдах болно.
Чин Дао хотын тэнгис дагуу районд 5 сая киловаттын хүчин чадалтай 5 цогцолборыг Хятад Герман хамтран байгуулахаар төлөвлөж байна. Уг төсөлд оруулах нийт хөнгийн хэмжээ нь бараг 50 сая Евро болно. Энэ нь Хятадын тангис дээрэх анхны том хэлбэрийн салхны хүчээр цахилгаан гаргах төсөл болох бөгөөд бас ч Азийн салхны хүчээр цахилгаан гаргах хамгийн том цогцолбор юм. Үнийг 2008 оны эхээр байгуулж дуусган ажиглалтад оруулахаар байна гэж Сурвалжлагч саяхан Чин дао хотно өндөрлөсөн Хятадын Германы Хүрээлэн байгаа орчны чуулга уулзалтаас мэдээллээ.
Байгаль орчныг хамгаалж, эдийн засгийн тогтвортой хөгжхийг биелүүлхийн төлөө, Хятадын засгийн газар цөмийн цахмлгаан болон салхны хүчний цахилгааныг нээн хөгжүүлэхээ нэмэгдүүлсний зэрэгцээ, нарны энергийг идэвхтэй ашиглаж байгаа бөгөөд хөдөө тосгонд намгийн хийг ихээр ашигласан байна. Хятад улс 2020 он болход, нөхөн сэргэгдэх эрчим хүчийг бүхүйл эрчим хүчний бүтэцэд одоогийн 7 хуваас 15 хувь орчимд хүртэл нэмэгдүүлэхээр чармайх болно. /Хүчит орчуулж, Урангоо хянав./
|