• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-16 10:42:55    
Шанхай хот олон улсын банк санхүүгийн нэг томоохон төв болно

Жун Шин Агентлаг

    Шанхай хот ирэх 5 жилд олон улсын банк санхүүгийн нэг томоохон төв болно гэж Шанхай хотын дарга Хань Зэн 15-ны өдөр Шанхайд болсон нэг хурал дээр хэллээ.

    Тэрээр хэлэхдээ, Шанхай хотын ирэх 5 жилийн гол зорилтын нэг бол олон улсын эдийн засаг, банк санхүү, худалдаа, усан тээврийн төв болох гол боломжийг бүрэлдүүлэх болно. Үүнд олон улсын банк санхүүгийн төв байгуулах нь гол зорилт болох юм, Шанхай дотоод гадаадын банк санхүүгийн байгууллага болон мэрэгжлийн боловсон хүчнийг татаж, дотоодын банк санхүүгийн төвийн статусаа бэхжүүлж, олон улсад нөлөө бүхий банк санхүүгийн төвийн нэг болох болно гэжээ.

    2005 оны жилийн сүүлчийн байдлаар Шанхай хотод олон хэлбэрийн банк санхүүгийн байгууллага нийтдээ 3000 шахамд хүрч, үүнд гадаадын банк санхүүгийн байгууллага 87 байна . \ Г. Сайн-Өлзий орчуулж, Урангоо хянав.\