Хойшдын 5 жилд Хятад Улс хөдөө нутгийн замын байгуулалтад 100 тэрбум юаний хөрөнгө оруулж, хөдөө нутгийн тариачидад тус дөхөм үзүүлнэ.
Хятадын Зам харилцааны яамны сайд Ли Шэнлинь 15-ны өдөр Бээжинд хуралдсан бүх Хятадын зам харилцааны ажилтануудын зөвлөлгөөн дээр цохон тэмдэглэхдээ, хойшидын таван жилд шат бүрийн зам харилцааны байгууллага хөдөө нутгийн авто замын байгуулалтад хөрөнгө мөнгөний ихээхэн нөхвөр олгож, хууль дүрэмийн дагуу газар ашиглан, нүүлгэн шилжүүлж , тариан газар байгаль орчныг хамгаалж, дур зоригоороо газар ашиглаж болохгүй. Үүний зэрэгцээ хөдөө тосгоны зам тээврийн сүлжээний байгуулалтыг үргэлжлэн ахиулж, зам нэвтрэнгүүт ачаа тээвэрийн үйлчилгээ хийж, хөдөө нутгийн иргэдийн явж суухад тус дөхөм үзүүлэх хэрэгтэй гэжээ.
Энэ онд Хятадын засгийн газар хөрөнгө оруулан хөдөө нутагт шинээр байгуулах авто замыг бараг 180 мянган киломерт хүргэхээр төлөвлөж байгаа юм байна. /Ч.Гантөмөр орчуулж,Урангоо хянав./
|