2006 оноос 2008 оны хооронд Олимпийн наадам нь Бээжин хотын улс ардын аж ахуйн олон салбарт 1 сая 300 мянган ажлын байр бий болгоно.
Бээжин хотын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн 15-ны өдөр нийтэлсэн "2006 оны Хятадын нийслэлийн эдийн засгийн хөгжлийн тайлан"-д тэмдэглэхдээ, олимпийн наадамын бий болгох ажлын байр голцуу барилга байгуулалт, дээд шинэ техник, орчин үеийн аж үйлдвэр болон нийгмийн үйлчилгээ зэрэг салбар болно гэжээ.
Дэлхийн хамгийн нэр хүндтэй спортын тэмцээн болохын хувьд, олимпийн наадамтай шууд юм уу дам холбоотой ажил үйлс бараг 50 гаруй байдаг юм. Тайланд тэмдэглэхдээ, олимпийн наадмын хөрөнгө оруулалт нь голцуу хөнгөн аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний өсөлтөөр илэрч, аялал жуучлалын орлогын нэмэгдэл болон олимпийн наадам зохион байгуулах хорооны эрхлэлтийн хөрөнгө нь голцуу жижиг үйлдвэрлэл үйлчилгээний нэмэгдэлээр илэрдэг байна гэжээ./ Хүчит орчуулж, Урангоо хянав./
|