Хятад улсын ерөнхий сайдын орлонч Зэн Пэйянь 2006 оны дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын жил тутамын хуралд оролцох болно гэж Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Күнь Чуан 17-ны өдөр Бээжинд мэдэгдсэн байна.
Күнь Чуан танилцуулж хэлэхдээ, Хятад улсын ерөнхий сайдын орлонч Зэн Пэйянь тэргүүтэй Хятадын төлөөлөгчид урилгаар 1-р сарын 25-наас 29-ний өдрүүдэд Швейцарын Давост болох 2006 оны дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын жил тутамын хуралд оролцох болно. Энэ удаагийн хурал нь"шинийг үүдэн бүтээж, ирээдүйгээ цогцлон байгуулах" уриан доор болно. Хурал нь дэлхийн эдийн засгийн бүтэц, ирээдүйд ажлаар хангагдах боломж бий болгох зэрэг асуудлыг авч хэлэлцэх болно. /Ч.Гантөмөр орчуулж,Ураноо хянав/
|