Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Күн Чуань хэлэхдээ, Либери нэг Хятад улсын бодлого баримталахаа дахин нотолсныг Хятадын тал шайшааж байна гэжээ.
19-ны өдөр Бээжинд хийлэгсэн хэвлэлийн бага хурал дээр Күн Чуань хэлэхдээ, Либерийн удирдагч Ал Казафи саяхан Хятадын гадаад хэргийн яамны сайд Ли Жао Шиньтэй уулзахдаа, ямар байдал гарсан ч Либерийн тал нэг Хятадын байр сууриа өөрчлөхгүй, дэлхий дээр нэг л Хятад улс байна гэж Либерийн засгийн газар үзэж байна. Хятадын улс орныхоо бүрэн эрх нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах шудрага ёсны тэмцэлийн явцад үргэлжлэн Хятадын ард түмний талд байх болно. Либери нэг Хятадын бодлого баримталж Тайваний тусгаар тогтнохыг эсэргүүцэн Хятадын нэгдлийн их үйлсийг дэмжинэ гэж цохон тэмдэглэсэн байна гэжээ. /Баатар орчуулж Баясгалан хянав/
|