Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөгч Күн Чуан 19-ний өдөр Бээжинд хэлэхдээ, дипломат хэлэлцээгээр Ираны цөмийн асуудлыг зохицуулах нь зөв сонголт мөн, энэ нь талуудын ашиг сонирхолд нийцэнэ гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Африкит айлчилж байгаа Хятадын Гадаад харилцааны сайд Ли Жаошин уг асуудлаар Ираны Гадаад хэргийн сайдтай утсаар ярьж, Ираны цөмийн асуудлаарахи Хятадын байр суурийг танилцуулсан байна гэжээ. /Ч.Гантөмөр орчуулж, Урангоо хянав/
|