Грекийн ерөнхий сайд Костас Караманлис Бээжинд хэлэхдээ, Хятад Европын харилцааны хөгжлийн харш саадыг арилгах, Хятад Европын харилцаа тал бүрээр хөгжихийг түлхэн ахиулахын төлөө нааштай хүчин чадал гаргахад Грекийн тал бэлэн байна гэжээ.
20-ны өдөр Костас Караманлис Хятад Улсын дарга Хү Жиньтаотай уулзалт хийх үе хэлэхдээ, Грек нэг Хятад Улсын бодлого баримталж, "Тайваний тусгаар тогтнохыг эсэргүүцэнэ". Хятад Улстай усан замын тээвэр, эрчим хүч, аялал жуулчилал, соёл болон боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсч байна гэжээ.
Хү Жиньтао хэлэхдээ, Хятад Грек Дипломат харилцаа тогтоосоны 33 жилийн турш хоёр орны харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Гректэй хамт байж, хоёр орны бүх салбарын бодитой хамтын ажиллагааг цаашид өргөжүүлж, хоёр орны тал бүрийн стратегийн түншлэлийн харилцаа тасралтгүй гүнзгийрэн хөгжихийг ахиулахад Хятадын тал бэлэн байна гэжээ. /Ч.Гантөмөр орчуулж, Л.Буянтогох хянав/
|