УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга Жя Чинлинь хэлэхдээ, Грекийн холбогдох талууд 2008 оны Бээжингийн олимпийн наадмын талбайн байгуулалт болон зах зээлийн нээн хөгжүүлэх ажилд идэвхитэй оролцохыг Хятад Улс сайшааж байна гэжээ.
20-ны өдөр Жя Чинлинь Бээжинд Грекийн ерөнхий сайд Костас Караманлистай уулзах үе хэлхэдээ, сүүлийн жилүүдэд Хятад Грекийн харилцаа торвитой хөгжиж, хоёр талын улс төрийн итгэл найдвар батжиж, эдийн засаг худалдаа, соёл, боловсрол, шинжлэх ухаан техник, аялал жуулчилал зэрэг салбарын солилцоо болон хамтын ажиллагаа ч маш их хөгжих хандаштай болов. Олимпийн наадам зохион явуулсан Грекийн амжилттай туршлагаас суралцаж, хоёр орны олимпийн наадмын талаархи хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ. /Ч.Гантөмөр орчуулж, Л.Буянтогтох хянав/
|