Хятадын мэдээ нийтлэх дүрэм өдөр явах тасмаа боловсронгуй болж, засгийн газраас маш олон том том хэргүүдийг шуурхай бөгөөд оновочтой мэдээлсний улмаас олон мэдээллийн хэрэгсэлд их хэмжээний тус дэм үзүүлсэн байна гэж Бээжинд байгаа гадаадын сэтгүүлчид 20-ны өдөр илэрхийлсэн байна.
Одоогийн байдлаар, 46 улс орны 290 гаруй хэвлэлийн байгууллага 515 сэтгүүлчээ Хятадад байнга ажлуулж байгаа юм байна. Хятадын гадаад харилцааны яамны хэвлэлийн албын дарга Күн Чүань танилцуулан хэлэхдээ, 2005 онд уг алба гадаадын хэвлэл мэдээллийнхны сонирхож байгаа эрчим хүч, Түвдийн хөгжил зэрэг Хятадын халуун цэгийн асуудлаар 22 удаа тусгай сурвалжлага зохион байгуулсан бгөөд тухайн байдлаар мэдээ нийтлэх хурлыг 14 удаа зохион явуулсан байна гэжээ.
Сүүлийн жилүүдэд гадаад харилцааны яамны нэг долоо хоногт хоёр удаа хийдэг хэвлэлийн бага хурал сайн үнэлгээ авч байгаагаас гадна, Хятадын эрүүл мэндийн яам, Нийтмийг аюулаас хамгаалах яам, Төрйин зөвлөлийн дэргэдэх Тайваний ажил хариуцсан алба зэрэг чухал салбарууд мэдээ нийтлэх хурал олон удаа зохион байгуулсан бөгөөд, Хятадын төрийн дээд эрхт байгууллага- БХАТИХ-ын байнгийн хороо ч холбогдох хуулийг нийтлүүлсний дараа олон удаа хэвлэлийн бага хурал хийлгэсэн байна. \Номин орчуулж, Г. Сайн-Өлзий хянав. \
|