• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Sunday    Apr 6th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-22 15:56:18    
Төрийн өмчийн аж ахуйн нэгжийн удирдах давхаргынхан хувьцаагаа эзэмшиж болно

Синьхуа Агентлэг

     Хятадын Төрийн Өмчийн Хяналт Удирдлагын Хороо саяхан төрийн өмчийн том оврын аж ахуйн нэгжийн удирдах давхаргын гишүүд тус аж ахуйн нэгжийнхээ хувьцаа эзэмшихийг зөвшөөрсөн боловч, эзэмшиж болох хувьцааны нийт хэмжээ нь давамгайлах юм уу харьцангуй давамгайлах хэмжээнд хүрч болохгүй гэж тогтоожээ.

     Аж ахуйн нэгжийн дотоодынхны хувьцаа эзэмших давуу эрхтэй болох юм уу төрийн өмчийн хөрөнгийн алдагдал гарахаас сэргийлэхийн төлөө, Хятадын Засгийн газар ноднины 4-р сард төрийн өмчийн том оврын аж ахуйн нэгжийн удирдах давхаргынхны хувьцаа эзэмшихийг хориглох арга хэмжээ авсан юм.

     Хятадын Төрийн Өмчийн Хяналт Удирдлагын Хорооны хариуцлагатан саяхан хэлэхдээ, удирдах давхаргынхан аж ахуйн нэгжийн хувьцаа давамгайлахаас бусад эрхийг эзэмших бол, зах зээлийн эдийн засгийн зарим улс орнуудын хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжийн удирдах давхаргынхныг зоригжуулах, хязгаарлах чухал арга хэмжээ юм. Хятадын төрийнэ өмчийн том оврын аж ахуйн нэгжүүдийн бодит байдлаас үзэхэд үр дүн нь ч маш сайн байна. Иймээс Хятадын Төрийн Өмчийн Хяналт Удирдлагын Хороо нь төрийн өмчийн том оврын аж ахуйн нэгжийн удирдах давхаргынхан хувьцаа эзэмшиж болохгүй байсан хоригоо цуцалсан юм гэжээ. / Э. Цогзолмаа орчуулж, О.Дарамбазар хянав/

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040