Хятад улсын дарга Хү Жиньтаогийн урилгаар Саудын Арабын вант улсын ван Авдуллах Вин Авдул-Азиз 22-ны өдөр Бээжинд хүрэлцэн ирж, Хятадад хийх 3 хоногийн төрийн айлчлалаа эхлүүлсэн байна.
Хү Жиньтао нарын зэрэг Хятадын удирдагчид Авдуллах Вин Авдул-Азизтай хэлэлцээ хийж, хоёр орны олон салбарын хамтын ажиллагааг өргөтгөх зэрэг асуудлаар хоёр тал саналаа солилцох юм байна.
Энэ бол Хятад Саудын Араб хоёр орны 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Саудын Арабын вант улсын вангийн Хятадад хийж байгаа анхны айлчлал болох бөгөөд мөн ч Авдуллах Вин Авдул-Азизийн ван болсноосоо хойш хийж байгаа анхны албан ёсны айлчлал болно. / Э.Цогзолмаа орчуулж, Л.Буянтогтох хянав/
|