Нийт 330 сая юань зарцуулж, Түвдийн Будлагийн ордон, Лавран хийд, Сажа хийд зэрэг түүх соёлын 3 том барилгыг засан шинэтгэх ажлын 80 хувь илүүг одоо дуусгаад байна.
Сурвалжлагч Түвдийн Лхаст болсон түүх соёлын бичиг дурсгалын ажлын тухай яриа уулзалтаас ойлгож мэдээлснээр, уг 3 том барилгыг засан шинэтгэх ажил 2002 оны 6-р сард эхэлж, одоо үүргээ үндсэнд нь дуусгаад байгаа юм байна.
Будлагийн ордон бол манай тоололын 7-р зуунд байгуулагдсан бөгөөд Түвдийн барилгын урлаг болон үндэстний соёлын дээд амжилтыг үзүүлсэн том ордон байгаа юм, Лавран хийд бол дэлхийн хамгийн их цар хэмжээтэй, хамгийн бүрэн бүтэн хэвээрээ байгаа барилга юм, энэ хоёр барилгыг 1994 он болон 2001 онд ЮНЕСКО-ын "Дэлхийн өвийн нэрэс"-т тус тус оруулсан байна. Сажа хийд бол Түвдийн буддын шашны чухал хийд бөгөөд энд үлэмж олон ном судар болон дэлхийд ховор түүх соёлын үнэт зүйлс хадгалагдаж байгаа юм. \Буян орчуулж Номин хянав\
|