2005 онд Хятадын эх газрынхан Тайваний хөрөнгө оруулах 3907 төслийг батлан зөвшөөрч, бодитой авч ашигласан хөрөнгийн хэмжээ нь 2 тэрбум 100 сая ам.доллароос давсан байна.
Хятадын Төрийн Зөвлөлийн Тайваний Хэрэг Эрхэлсэн албаны эдийн засгийн газрын дарга Хэ Ши-жүн 23-ны өдөр Бээжинд Синь Хуа Хорооны сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, хоёр эргийнхний хамтын хүчин чармайлтаар 2005 онд хоёр эргийнхний эдийн засаг, худалдааны харилцаа цаашид хөгжсөн байна. Тайваний бизнесмений хөрөнгө оруулсан газар нутгийн байдлаас үзвэл, Фүжяний зүүн өмнөд район, Жүжян мөрний гурвалжин хойг, Хөх-мөрний гурвалжин хойг, Бүө-хай тэнгисийн район зэрэгт голцуу төвлөрч байгаа бөгөөд аажмаар төв баруун нутаг руу хөгжиж байна. Аж үйлдвэрийн онцлог байдлаас нь үзэхэд, мэдээллийн аж үйлдвэрээр гол болгосон Тайваний шинэ техникийн пүүс компанийн эх газарт хөгжлийн орон зай хайх ахиц түргэсч, энэ нь Тайваний бизнесмений эх газарт хөрөнгө оруулж байгаа гол салбар болсон байна гэжээ.
Тайваний бизнесмен эх газарт хөрөнгө оруулах нь хоёр эргийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг ахиулж, Тайвань болон эх газрын эдийн засгийн хамтын хөгжилд ашигтай юм гэж холбогдох талын зүтгэлтэд үзэж байна. \О.Дарамбазар орчуулж, Э. Цогзолмаа хянав.\
|