• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-24 18:12:04    
Бодит ажиллагаагаараа Хятад Японы харилцааг сайжруулах ёстой

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Күн Чуань 24-ний өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Японы тал бодит ажиллагаагаараа хоёр орны харилцааг сайжруулах ёстой гэж Хятадын тал үзэж байна гэжээ.

     Японы Ерөнхий сайд Коизуми Жүничиро болон Гадаад Хэргийн сайд Асо Таро Хятад Японы харилцааг чухалд үзэж байгаагаа саяхан тус тус илэрхийлсэн байна. Күн Чуань хэлэхдээ, Хятадтай харилцаагаа хөгжүүлэхийг Япон чухалд үзэж байна гэж тэдний хэлсэн үгийг Хятадын тал анхааралдаа авлаа. Үүний зэрэгцээ, Япон бодит ажиллагаагаараа хоёр орны харилцааг сайжруулах ёстой гэж Хятадын тал үзэж байна. Хятадын Засгийн газар "түүхээр сургамж болгож, ирээдүйд чиглэсэн" үндсэн дээр, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэхээр хүчин чармайлт гаргана гэлээ. /О.Дарамбазар орчуулж Э. Цогзолмаа хянав/