Түвдэд өвөлжих хар хүзүүт тогоруу өнөө тодорхой хэмжээгээр нэмэгдэж, энэ нь бүх дэлхийн хар хүзүүт тогорууны нийт тооны 80 хувь орчмыг эзэлж байна.
Сурвалжлагч Лхасаас ойлгож мэдээлснээр, сүүлийн жилүүдэд Түвдийнхэн хар хүзүүт тогорууг хамгаалах эрч хүчээ нэмэгдүүлж, хар хүзүүт тогорууг хамгаалах жөүгийн хэмжээний дархан цаазтай 2 газрыг байгуулжээ.
Хар хүзүүт тогоруу бол үндэсний зэрэглэлийн хамгаалалтанд байгаа шувуу юм, одоо бүх дэлхийд ийм тогруу 5000 гаруй л байж, тун ховордож байгаа нүүдлийн шувуу болж байгаа юм. Дэлхийн хар хүзүүт тогорууны зонхилох нь Хятадад нутаглан үржиж, голцуу Хөх-нуур, Түвд, Юнь-нань, Гүйжөүгийн өндөрлөг газар болон Сычуань мужийн хойд хэсэгт амьдардаг байна. /Буян орчуулж, О.Дарамбазар хянав/
|