Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Күн Чуань 26-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, холбогдох талууд Ираны цөмийн асуудлаар нухацтай арга хэмжээ авч, хурцдмал байдлыг намжаахыг Хятадын тал хүсч байна гэжээ.
Олон улсын цөмийн эрчим хүчний төв систем байгуулж, уран баяжуулах ажиллагаа зэргийг багтаасан цөмийн түлшийн тухай Оросын дэвшүлсэн саналын асуудлаар Күн Чуань хэлэхдээ, энэ нь Ираны цөмийн асуудлыг хурцдмал байдлаас гаргахын үр ашигтай арга хэмжээ болох юм гэжээ. /О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав/
|