Хятадын тамирчин Жэн Же, Янь Зи 27-ны өдөр Мельбурнд болсон 2006 оны Австралийн талбайн тенисийн нээлттэй тэмцээний эмэгтэйн хосын шувтралтын тэмцээнд 2:1 харьцлаар уг тэмцээний тэргүүнд жагсаагдаж байгаа Америкийн тамирчин Л.Раумонд, Австралийн тамирчин С.Стосурын хосыг ялж, аврага болсон байна. Энэ нь Хятадын тамирчин талбайн тенисийн дэлхийн жишгийн тэмцээнд анх удаагаа аврага болж байгаа явдал юм.
Жэн Же, Янь Зи уг тэмцээнд маш хатуужилтай тэмцэж, эхний ээлжинд хожигдсон байдалд залгаад хоёр ээлж хожиж, эцсийн аврага болсон байна. 3 ээлжний оноо нь 2:6, 7:6, 6:3 болно. / Урьхан орчуулж, Пэрлаймаа хянав/
|