Хятадын банк санхуугийн хянан удирдах газрын сүүлийн үеийн бүртгэлээс үзвэл, өнгөрсөн оны сүүлчээр, Хятадын худалдааны банкны найдваргүй зээлийн хэмжээ 8.6%-д хүрлээ, Энэ нь худалдааны банкны найдваргүй зээлийн хэмжээ анх удаагаа нэг оронт тоонд хүрч байгаа болно.
Энэ нь Хятадын банк санхуугийн хөгжлийн түүхэн дэх чухал бэлэг тэмдэг мөн гэж Хятадын банк санхуугийн хянан удирдах газрын холбогдох хариуцлагатан хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Сүүлийн 3 жилд худалдааны банкуудын зээл буцаан авах, зээл тавих хөрөнгийн чанарыг дээшлүүлэхээр худалдааны банкийн найдваргүй зээлийн үлдвэр мөнгө болон харьцаа нь 3 жил дараалан буурсан байна гэжээ. \урьхан орчуулж, Буян хянав.\
|