• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-30 15:16:52    
Сар шинээ тэмдэглэж байна

Синьхуа Агентлэг

     29-ний өдөр бол Хятадын хамгийн чухал уламжлалт баяр- цагаан сарын шиний нэгэн юм. Хятадын газар бүхний ард түмэн төрөл бүрийн хэлбэрээр баяраа тэмдэглэж байна.

     Бээжин хот энэ жил цаасан пуужин дугаргах уламжллаа сэргээсэн бөгөөд цэцэрлэгт хүрээлэнд наадам тоглоом сонирхох баялаг агуулагтай арга хэмжээ зохион байгуулсан байна. Шанхай хотын том том дэлгүүрүүд үүдэн дээрээ том улаан дэнлүү өлгөн, хос уяанга бичсэн улаан цаас нааж, баярын уур амьсгал бялхаж байлаа. Хятаын зүүн хойт нутгийн Хэй Лүнжян мужид мөс цасны уламжлалт үзэмжит цэгүүд болон наадам тоглоомын зүйл нь хүмүүсийн дур сонирхолыг их татаж байлаа. Түвдэд Хөхнуур түвдийн төмөр замын барилгын газар дээр засгийн газар цагаан сарын үдэшлэг зохион байгуулж, Лахсын галт тэрэгний буудлыг бариж байгаа 5000 гаруй ажилчдад баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна. /Цэцэн орчуулж Номин хянав/