Сурвалжлагч тун саяхан Хятадын үндэстний хэрэг эрхлэсэн улсын хорооноос ойлгож мэдснээр, 1998-2005 он хүртлэх 8 жилд, Хятадын төв санхүүгаас үндэстний цөөнхийн хөгжилд 3 тэрбум 20 сая гаруй юанаар тусгай санхүүжүүлсэн байна.
Хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ, Хятадын засгийн газар бас үндэстний цөөнхийн ядууг тэтгэх ажлыг дэмжих нэмэгдүүлж,, хүн ам цөөнтэй үндэстний цөөнхий төвлөрөн суугаа хөдөө тосгоны ус, цахилгаан, зам зэрэг дэд бүтцийн байгуулалт болон гэгээрэл боловсрол, эрүүл мэнд, соёлын ажил үйлст голдолготой туслан дэмжиж ирсэн байна.
Бүртгэлээс үзвэл, өнөө Хятадын үндэстний цөөнхийн районы ядуу амьдралтай хүн ам 13 сая гаруй байгаа юм байна. /Рэнчинсоо орчуулж, Урангоо хянав/
|