Сурвалжлагч саяхан Хятадын Сангийн яамнаас ойлгож мэдээлсэнээр, сүүлийн жилүүдэд төв санхүүгээс жил болгон үндэстний цөөнхийн боловсролд 10 сая юань санхүүжүүлж, үндэстний цөөнхийн нутаг районы дунд бага сургуулийн сургууль эрхлэх нөхцөл байдлыг сайжруулахад хэрэглэж байна.
Хятадын Сангийн яамны холбогдох албаны хүн хэлэхдээ: баруун бүс нутгийн хөдөө тосгоны дунд бага сургуулийн хуучирч муудсан байшинд засвар хийх, орчин үеийн хол зайн сургалт хийх төслийг хэрэгжүүлэх зэрэг явцад, төвийн санхүү нь хөрөнгө мөнгө хуваарлахдаа, үндэстний цөөнхийн районд түлхүү өгөх бодлого хэрэгжүүлж байна гэжээ. / Пэрлаймаа орчуулж, Буян хянав/
|