Сурвалжлагч Бээжингийн бичиг дурсгалын зүйлийг хамгаалах газраас ойлгосноор, Бээжин хот өнөө 50 гаруй жилийн турших музейн байгуулалтын хамгийн ид үедээ байгаа юм байна.
2005 он бол Бээжингийн музей хөгжүүлсэн бэлэг тэмдэгийн чанартай жил мөн. Энэ 2005 онд нийслэлийн музей, Хятадын киноны музей албан ёсоор байгуулагдан ажиллаж эхэлсэн байна. Хятадын ардын Японы түрэмгийлэлдийн эсрэг дайны дурсгалын ордныг өргөтгөн байгуулах ажлыг дуусгаж, Хааны ордны музейн хүрээлэнгийн олон үзмэрийн танхимийн байгуулалтыг дуусгасан байна. 2005 оныг дуустлах байдлаар, Бээжин хотод нийт 129 музей бүртгүүлээд байна. Бээжин хот музейн тоо хэмжээ, чанар зэрэг талаар Хятададаа тэргүүлж байна. / Пэрлаймаа орчуулж, Цэцэн хянав/
|