Хятадын уламжлалт цагаан сарын соёл нь өнөө дэлхийд соёлын брэнд болж байна.
Хятадын олон зуун сая хүн сар шинээр гэр нутагтаа харьж золгон шинэлэж, олон хотынхон цаасан пуужин тавихыг хориглож байсан хоригоо цуцлаж, олон газрынхан сүмийн цуглаан зохион байгуулах болсон зэрэг үйл ажиллагаа нь Хятадын эртний өвөрмөц онцлогтой баяр болох цагаан сарын уламжлал сэргэсэнийг харуулж байна. Гадаадад билгийн улиралын шинэ жилийг тэмдэглэх нь жилээс жил улам халуун дотно баяртай болж, гадаадын улам олон хүмүүс цагаан сарыг тэмдэглэхэд оролцох болж байна. Энэ онд олон орны төрийн тэргүүн нар Хятад хүмүүст сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Уламжлалт цагаан сарын баяр нь элгэн садны харилцаа холбоо, эв найрамдал, хайр халамжийг уламжилж байдагаараа хүн төрөлхтний нийтлэг тал болсон байна гэж мэргэжилтэд үзэж байна. /Орчуулсан нь Баясгалан, Урангоо хянав/
|