"Энэрэнгүйн зам—Энэтхэгийн буддын шашны гэрэл зургийн үзэсгэлэн " 5-ны өдөр Хятадын Шанхай хотноо нээгдлээ.
Энэ удаагийн үзэсгэлэнд Энэтхэгийн гэрэл зурагчин Веноу К, Вехлийн 71 бүтээлийг дэлгэн тавьжээ. Бүтээлүүд нь Энэтхэгийн буддын шашны ул мөрийг судалсан ололт амжилтаар гол болгож, Энэтхэгийн эртний гэрэл цацрангуй соёлыг тусгасан байна. Энэ удаагийн үзэсгэлэн нь хоёр орны соёлын харилцаанд тус дөхөм үзүүлэнэ гэдэгт Энэтхэгийн тал найдаж байна.
Энэтхэгээс Хятадад суугаа элчин сайд Налин Сүрие Энэтхэгийн засгийн газрын өмнөөс эдгээр гэрэл зургийн бүтээлүүдийг Шанхайн Юй фүө си сүмд бэлэг болгон өгөх юм байна. \Орчуулсан нь Баясгалан Номин хянав\
|