Сунгари мөрний бохирдолын хэргийн адил байгаль орчныг бохирдуулсан хүнд ноцтой хэрэг дахиж гархаас зайлхын тулд, Хятадын байгаль орчины хамгаалалтын ерөнхий газар 7-ны өдрөөс бүх Хятадын 100 гаруй гол гол химийн аж үйлдвэрийн нэгжид байгаль орчны эрсдлийн шалгалт шинжилгээ хийж байна.
Эдгээр химийн аж үйлдвэрийн нэгжүүд нь гол мөрөн нуур бүрдийн хөвөө, хүн ам олон байдаг район, байгалийн дархан цаазтай район зэрэг байгаль орчны эмзэг районы ойролцоо байдаг бөгөөд 25 муж хот, өөртөө засах районыг хамарч, нийт хөрөнгө оруулалт нь 450 тэрбум юаньд хүрч байна. Хятадын байгаль орчны ерөнхий газрынхан илэрхийлэхдээ, шалгалт шинжилгээний явцад, байгал орчины эрсдлийн хүнд ноцтой байдал илэрсэн аж ахуйн нэгжүүдэд цаг тогтоон цэгцлэлт хийх болно гэжээ. Үүний зэрэгцээ, олон нийтийн байгаль орчноо мэдэх эрхийг баталгаажуулах болон олон нийтийн хяналтад тус дөхөм үзүүлхийн төлөө Хятадын байгаль орчны ерөнхий газар нь шалгалт шинжилгээний бүх байдлыг олон нийтэд бүрэмсэн мэдэгдэх юм байна. \Буян орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|