Хятадын гадаад харилцааны яамны орлогч сайд Дай Бингүө тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 9-ний өдөр Японд очиж, Японы гадаад харилцааны яамны орлогч сайд Шотаро Яачитай Хятад Японы стратегийн 4-дэх яриа хэлэлцээ хийх болно.
Үүнийг Хятадын гадаад харилцааны яамны төлөөлөгч Күн Чуань 7-ны өдөр Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.
Хятад Япон хоёр тал 2005 оны 5, 6-р сар болон 10-р сард урьд хожид 3-н ээлжийн стратегийн яриа хэлэлцээ хийсэн юм. Өнгөрөгч ээлжийн Хятад Японы стратегийн яриа хэлэлцээний сэдэв өргөн дэлгэр болж, хоёр талын харилцааны олон салбарыг хамарсан байна. Гэвч хурлын эцсийн өдөр болоход Японы Ерөнхий сайд Коизуми Жуничиро өргөн олон Азийн орнуудын ард түмний сэтгэл санааг үл ойшоон Яасукуни сүмд дахин мөргөл үйлдснээр Хятад Японы өндөр зиндааны хэлхээ холбоо бүх талаар түр тасалдсан байна. \Рэнчинсоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|