Хятадын улаан загалмайн нийгэмлэгийн дарга хатагтай Пэн Пэйюнь 7-ны өдөр Таиландын нийслэл Бангкокт мэдэгдэхдээ, Хятадын улаан загалмайн нийгэмлэг нь Таиландын улаан загалмайн нийгэмлэгт 3 сая 500 мянган ам.доллар хандивлаж, Таиландын улаан загалмайн нийгэмлэгтэй хамтаар цунамийн гамшигт нэрвэгдсэн районд сэргээн босголтын хамтын ажиллагааны төсөл ажиллуулна гэжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, энэхүү хандивийн мөнгө төгрөгийг голцуу Тайландын өмнөд хэсгийн нутагт гэр байшин барих, хүүхдийн цэцэрлэг, бага сургууль, дунд сургууль, эмнэлгийн хороо байгуулхад ашиглах болно гэжээ.\ Буян орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|