Хятад улс нь хөгжлөөр таруухан орон болохыг Хятадын мэрэгжилтэдийн судалгаа харуулж байна.
2003 онд Хятадын нийгмийн орчин үеийн бүтээн байгуулалтын нийт үзүүлэлт нь дэлхийд 60-р байранд жагсаагдсан байна. Нийгмийн орчин үеийн төвшинг харуулж байгаа 90 үзүүлэлтийн дотор Хятадын хүн амын өсөлтийн хэмжээ, нас баралтын хэмжээ, бага сургуульд суралцагсадын хэмжээ, ажилгүйдэл зэрэг 8 үзүүлэлтээрээ хөгжиж байгаа орнуудын дундаж төвшинтэй адил байж, наслалтын дундаж хэмжээ зэрэг 17 үзүүлэлтээрээ дэлхийн дундаж төвшинтэй адилавтар байж, бусад үзүүлэлт нь олон улстай ихээр зөрж байгаа юм байна.
Мэдээний эх сурвалжаас үзвэл, энэ судалгааны тоо баримт нь Хятадын статистекийн жилийн тайлан болон НҮБ, Дэлхийн банк зэргээс ирэлттэй юм байна. \ Г. Сайн-Өлзий орчуулж, Пэрлаймаа хянав.\
|