Хятадын даатгалын ажлыг хянан удирдах газар 7-ны өдөр баримт бичиг нийтлэж, даатгалын компанийн эмхлэн цэгцлэх бүтцийг дүрэмжүүлсэн бөгөөд Хятадын даатгалын салбар бие даасан зөвлөлийн хурлын дүрэмтэй болно гэж анх удаа тодорхой дэвшүүлсэн байна.
Бие даасан зөвлөлийн хурлын дүрэм нь олон улсад өргөнөөр хэрэглэгдэж байгаа компанийн эмхлэн цэгцлэлтийг боловсронгуй болгох чухал дүрэм юм. Түүний зорилт нь хувьцаагаа арилжаалж байгаа компанийн хувьцаа эзэмшигч талынхан хэт их хэмжээг эзэмшиж, хязгаарлах дүрэм дутмаг байх байдлыг зохицуулан, дунд жижиг хувьцаа эзэмшигчийн өмнөөс тэдний ашиг сонирхолыг хамгаалахын төлөө юм.
Хятадын даатгалын ажилыг хянан удирдах газрын дарга Ү Динфү мөн өдөр хэлэхдээ, уг байгууллага хатуу чанга хариуцлагын тогтолцооны дагуу, даатгалын компанийн үйл ажиллагаа удирдлагыг журамжуулж, эзэгнэлтийн эрэсдлээс сэргийлэн, даатгалд хамрагдсан хүн, хөрөнгө оруулагч болон ашиг сонирхолд холбогдох бусад хүний хууль ёсны эрх ашгийг хамгаалах болно гэжээ. \Урьхан орчуулж, Пэрлаймаа хянав.\
|