• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-09 11:24:35    
Үндэстэн дамнасан компаниуд Хятадад судалгааны бааз байгуулахыг сонирхож байна

Рэн Мин Ри Бао Сонин

    Үндэстэн дамнасан их олон компани Хятадад судалгааны бааз байгуулж байна. Бүрэн бус бүртгэлээс үзэхэд, Хятадад өнөө гадаадын бизнесменүүдийн хөрөнгө оруулж байгуулсан 750-аад судалгааны төв байгаа бөгөөд эдгээр нь голцуу Шанхай, ШэньЖэнь, Бээжин зэрэг гадаадын бизнесменүүдийн хөрөнгө оруулалт төвлөрсөн газрууд байна.

    Өнөө Микрософт, IBM, Генерал Моторс, Волксваген, Проктер болон Гамвле зэрэг үндэстэн дамнасан компаниуд бүх дэлхийн хэмжээн дэх эрхлэлтийн стратегийнхаа дагуу Хятадад судалгааны төв байгуулсан байна. Салбарын тархалтын байдлаас нь үзэхэд, үндэстэн дамнасан компаниудын Хятадад дахь судалгааны төвүүд нь цахим, холбооны төхөөрөмж, зам харилцааны төхөөрөмжийн үйлдвэр зэрэг техник их төвлөрсөн салбарт төвлөрч байна. \Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав.\